“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

Б.Номин-Эрдэнэ
2023/05/23

Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг арга хэмжээнүүд хөвөрсөн 33 дахь удаагийн “Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 05 болон 09 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагатай хамтран “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023” арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд хөдөө орон нутагт нээсэн бол 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Энэ өдрүүдэд нэн шинэ, үнэт ховор ном, гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа, зохиолч уншигчдын уулзалт, уран зохиолын уншлага, сонсдог номын цаг, яруу найргийн өдөрлөг зэрэг бүх насны уншигчдад зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээг зохион байгуулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

Э.Батшугар: Зээлийн мэдээллийн санд дэлхийн санхүүгийн зөв аргачлалыг нутагшуулах хэрэгтэй

11 цаг

Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан пост бичсэн иргэнд хорих ял оноолоо

12 цаг

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

17 цаг

"Уламжлалт анагаах ухааны торгоны зам" төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлнэ

Өчигдөр

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа

Өчигдөр

Малжуулах төслийн хүрээнд ₮22 тэрбумыг малчдад зарцуулна

Өчигдөр

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр

Энэ онд аялал жуулчлалын салбарт 13 тэрбум төгрөг зарцуулна

Өчигдөр

Явган хүний зам чөлөөлөх ажил үргэлжилж байна

Өчигдөр

Монголын шилдэг артистуудыг тодруулах “Triple X HIT Music Awards 2024” тун удахгүй

Өчигдөр