Ш.Раднаасэд: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь Үндсэн хуулийн зарим заалттай зөрчилдөж магадгүй

Б.Номин-Эрдэнэ
20 цаг 14 минутын өмнө

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: -Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан. Төслөөр эл заалтыг хөндөөгүй. Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, тодорхой хувийг нь пропорционал аргаар сонгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалттай зөрчилдөх эрсдэлтэй байна.  Цаашдаа энэ агуулгыг дор бүрнээ өөр өөрөөр тайлбарлаж, сонгуулийн тогтолцоог тогтворгүй болох эрсдэл үүсэх вий.  УИХ-ын 2012 оны сонгуулийн холимог тогтолцоог 2016 онд өөрчлөх нэг үндэслэл нь Үндсэн хуулийн дээрх хэсэг дэх “…шууд сонгох эрх…”-ийг хангах байсан.  ЗГХЭГ-ын дарга  Д.Амарбаясгалан: -Анх удаа сонгуулийн холимог тогтолцоогоор зохион байгуулсан 2012 оны сонгуулийн дараа нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандсаны улмаас таны дурдсан үндэслэлээр Цэц дунд суудлын хуралдаанаа шийдвэр гаргасан “…шууд сонгох…” гэдэг нь хүн сонгох ёстой гэх өрөөсгөл агуулгатай тайлбарыг тухайн үед гаргажээ. Харин Үндсэн хуулийн цэц 2022 оны 01 дүгээр тогтоолоороо тэр заалтыг хүчингүй болгосон. Олон улсад парламентын сонгууль явуулдаг шалгарсан хоёр тогтолцоо байна. Мажоритар, пропорционал гэх энэ хоёр тогтолцоог парламентын засаглалтай дийлэнх улс сонгуулийнхаа үйл ажиллагаанд шууд хэрэглэж байна. Улс төрийн намыг төлөвшүүлж, бодлогын нам болгож хөгжүүлэх, парламентыг бодлогын өрсөлдөөний талбар болгодог хөшүүрэг учраас пропорционал элемент чухал. Нөгөөтээгүүр, Монгол хүн ам цөөтэй, уудам газар нутагтай, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор газар нутгийн болон хүн амын төлөөллийг хангах шаардлагаар мажоритар тогтолцоог сонгодог онцлогтой” гэв.

Ийнхүү байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувь нь төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

Э.Батшугар: Зээлийн мэдээллийн санд дэлхийн санхүүгийн зөв аргачлалыг нутагшуулах хэрэгтэй

16 цаг

Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан пост бичсэн иргэнд хорих ял оноолоо

17 цаг

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

22 цаг

"Уламжлалт анагаах ухааны торгоны зам" төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлнэ

Өчигдөр

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа

Өчигдөр

Малжуулах төслийн хүрээнд ₮22 тэрбумыг малчдад зарцуулна

Өчигдөр

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр

Энэ онд аялал жуулчлалын салбарт 13 тэрбум төгрөг зарцуулна

Өчигдөр

Явган хүний зам чөлөөлөх ажил үргэлжилж байна

Өчигдөр

Монголын шилдэг артистуудыг тодруулах “Triple X HIT Music Awards 2024” тун удахгүй

Өчигдөр