Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Б.Номин-Эрдэнэ
2023/05/09

Засгийн газар  өнөөдөр /05.09/ ээлжит бусаар хуралдаж байна. УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрогтоо ажиллаж, сонгогчиддоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулж саналыг нь сонсохоор болсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж байгаа юм байна. Учир нь, Засгийн газрын гишүүд бүгд "давхар дээл"-тэй УИХ-ын гишүүд учраас мөн тойрогтоо ажиллах учиртай. 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
  • “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтэд хийсэн хяналт шалгалтын талаар,
  • Яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн зэрэг 13 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна