Нүүрсний хулгайн хэргээр /2022.12.07-2022.12.08/-нд шилжих шөнө "Эрдэнэс тавантолгой"-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, "Хишиг арвин индустриал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж нарын найман хүнийг сүр дуулиантай баривчлан саатуулсан билээ.Тухайн үедээ Б.Ганхуягийг "Хишиг арвин индустриал" ХХК-иар дамжуулан мөнгө угаадаг байж болзошгүй нөхцөл байдлыг баримтад үндэслэн тогтоосон хэмээн мэдээлэл өгч байсан. Учир нь тус компани ЭТТ компаниас зарласан өндөр үнийн дүн бүхий хөрс хуулалт, олборлолтын асар өндөр үнийн дүнтэй тендерүүдэд ногоон гэрлээр шалгарч байжээ. 2018-2019 онд л гэхэд нэг их наяд орчим төгрөгийн тендер авсан. Энэ хэргийн мөрдөн шалгалтын ажил ерөнхийдөө боогдож удахгүй шүүхэд шилжих гэж буй.
Гэтэл үүнтэй зэрэгцээд дахиад л Тавантолгойн нүүрсний хэдэн зуун тэрбумын тендерүүд дахиад л “Хишиг арвин индустрал” руу урсаж эхэлсэн нь анхаарал татахгүй байхын арга алга.
Гэхдээ энэ удаад тус компанин зүсээ хувирган нэрээ өөрчлөн “Кэй эй рентал сервис” гэх компанийн нэрээр “Эрдэнэс тавантолгой” ХХК болон орон нутгийн “Тавантолгой” ХК-иас хэдэн зуун тэрбумын тендер авсан нь ил болоод байна.
Засгийн газраас нүүрсний хулгайн хэрэгт онцгой анхаарч ЭТТ болон Тавантолгой хувьцаат компаниудад Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилж, өмнөх багийг тэр чигт нь хуйгаар нь шахуу сольсон. Гэсэн нь Хишиг арвин индустриал компанийн Тавантолгой дахь ноёрхолыг таслан зогсоох нь байтугай өмнөх шигээ хэдэн зуун тэрбумын тендерүүдээ өгсөөр байгаагийн цаана юу байна вэ?
БАРИМТ 1.
Тавантолгой ХК-иас энэ оны хоёрдугаар сарын 8-нд ТТХК/202301041 дугаартай, “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэгч шалгаруулах” гэх нэртэй, тус бүр 170 тэрбум төгрөгийн А, Б хоёр багцтай, нийт 340 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тендерт ..... компани оролцсоноос А багцад “Новел лизинг” ХХК Б багцанд “Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани “Кэй эй рентал сервис” ХХК тус тус шалгарсан байна.
Хамгийн ноцтой нь, “Кэй эй рентал сервис” ХХК нь тус тендерт өрсөлдөгч гурван компаниасаа хамгийн өндөр үнийн санал илгээсэн ч ялжээ. Харин өрсөлдөгч гурван компанийг нь “Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаагүй” шалтгаанаар хассан байна.
БАРИМТ 2.
“Эрдэнэс тавантолгой” компани өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ЭТТХК/202302003 дугаартай, “Цанхийн баруун уурхайн нүүрс ачилт” нэртэй 50.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер зарлажээ. Тус тендерт гурван компани өрсөлдсөнөөс мөн л Б.Хишигдоржийн хамааралтай “Кей эй рентал сервис” ХХК шалгарчээ. Харин өрсөлдөгч хоёр компанийг нь “Хамгийн бага үнийн санал илгээсэн “Кей эй рентал сервис” ХХК-аас өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзав” хэмээн хасчээ.
БАРИМТ 3. “Кэй эй рентал сервис” ХХК буюу өнгөлөн далдлагдаж зүсээ хувиргасан “Хишиг арвин индустриал”
Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс харахад “Кэй эй рентал сервис” ХХК нь 2017 онд анх үүсгэн байгуулагджээ. Тус компанийг байгуулснаас хойш гүйцэтгэх захирлаар нь Б.Хишигдоржийн төрсөн хүү Х.Батхишиг нь ажилладаг байжээ. Харин 2022 оны гуравдугаар сард улсын бүртгэлд өөрчлөлт оруулан Нямдоржийн Эрдэнэ-Очир гэх залууг “Кэй эй рентал сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ.
Сарын дараа дээрх тендерүүд зарлагдан ялсанд АТГ болон хууль хяналтынхан анхаарал хандуулах байх.
Н.Эрдэнэ-Очир гэж хэн бэ?
Н.Эрдэнэ-очир нь 2012-2017 онд Голомт банканд ахлах менежер, 2017-2021 онд Чингис хаан банканд хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Өмнө нь уул уурхайн компанид ажиллаж үзээгүй, бизнесмэн ч биш жирийн нэг банкир залуу гэнэт Тавантолгойн тендерийн мангас болсон нь анхаарал татна. Тэртусмаа дөнгөж компанийн “эзэн” болчоод ганц сарын дараа акулуудын алалцдаг тавантолгойн хэдэн зуун тэрбумын тендерт ялагч болсон нь АТГ-ын Засгийн газрын ШҮГЭЛ ажиллагааныхны хараа хяналтаас мултарч үлдэхээргүй.
Ийм нимгэн намтартай, туршлагагүй компанийг хэл амтай байгаа Тавантолгойн хоёрын хоёр компани нэгэн зэрэг шахуу тендертээ ялуулсан нь БЭТ-үүдтэй холбоотой юу?
ФОКУСЛАВАЛ:
Гурван жилийн хугацаатай 55,7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй энэхүү гэрээний 5.1.3-т “Үйлчилгээ үзүүлэгч нь тендерт оролцох буюу үйлчилгээг үзүүлэх явцдаа авилгал, залилан мэхлэх үйлдэлд холбогдсон нь шүүх болон холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон” бол гэрээг цуцлахаар заажээ.
Гэтэл бүртгэл дээрх эзэмшигчийн нэр өөрчлөгдсөн ч нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байгаа “Хишиг арвин индустриал” ХХК-тай шууд хамааралтай энэ компанийн гэрээг цуцлах нь байтугай харин ч нэмж хэдэн зуун тэрбумын тендерт оролцуулж ялуулсаар байна вэ? АТГ болон хууль хяналтынхны нүд, чих хаана вэ?
FOCUS & FACT баримтыг фокуслав
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Солонготын давааны авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа
2 цаг"Орчлон" сургуулийн сурагчдаас зөрчлийн шинж тогтоогдоогүй тул гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзжээ
3 цагСүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа
6 цагХӨСҮТ: КОВИД устаагүй, томуугийн өвчлөлийг үүсгэж байна
6 цагБ.Дэлгэрсайхан: УИХ-ын гишүүдийг автобусаар зорчуулна
6 цагТүгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан түгжрэл дотроо өөрөө төөрөв
6 цагХамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ
7 цагГурван удаа ял эдэлж байсан этгээд хүний амь насыг хохироожээ
7 цагСүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа
7 цагАжнайгийн охин компаниудыг "Нүүрсний сонсгол" дээр задаллаа
8 цаг
59.153.112.142
Энэ мафийн бүлэглэлийг задалж арга хэмжээ авч зайлуулчих шүүх прокурор, АТГ, цагдаа алга даа. Ер нь тэд өөрсдөө хутгалдчихсан болохоор яахав дээ
Хариулах202.126.88.166
Та нар яагаад гадаад хөрөнгө оруулалтгүи үндэснии кампаниа ингэж харлуулаж баидаг юм вэ
Хариулах192.82.80.59
Толгой компани нь авилгаар шалгагдаж бхад охин компанийнх нь ЭТТ той хийсэн гэрээний заалт үйлчилэх ёстой л доо
Хариулах192.82.73.150
новшнууд бүүр даварцгааасан бөөн хахууль л байгаа даа
Хариулах192.82.73.150
энэ сэтгүүлч баримтаа маш сайн гаргаж тавьсан байна, хууль хяналтын байгууллагынхан шалгах хэрэгтэй
Хариулах192.82.73.150
Муусайн авлигачид
Хариулах192.82.73.150
өөө заза бүр амар юм байна штээ. ингээд шууд нэрийг нь солиод л тендер аваад байдаг юм байна
Хариулах