УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр "МАН-ын бүлгийн ээлжит хурал хуралдаж дууслаа. Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Засгийн газраас боловсруулсан Үндсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн бол хоёрт, зарим оронд суугаа Элчин сайдуудыг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн. Өнгөрсөн наймдугаар сард УИХ 34, 54 дүгээр тогтоол гаргаж, УИХ-ын 01, 02 дугаар дүгнэлттэй холбогдуулж, Засгийн газар, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулж ир гэж Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу Засгийн газраас удаан хугацаанд судалгаа хийж, ҮХНӨ оруулах төслийг боловсруулж, иргэн, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагаас тодорхой санал оруулж, хэвлэлд танилцуулга өгсөн. Өнгөрсөн долоо хоногийн баасан Засгийн газраас УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн намуудад намын бүлгийн хурлаар хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргаж ирүүлээч гэдэг саналыг ирүүлсэн. Бид бүлгийн хурлаараа ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэж, Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн. Төслийг дэмжиж байгаа учраас УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх төв нээгдлээ
8 цагМонгол улсад зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
8 цагОйрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй
8 цагЗасгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
8 цагГүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нар урамшуулал авна
9 цагДарь-Эх болон Монель орчимд үерт өртсөн өрхүүдэд тур оператор компаниуд нэгдэн хандив өгчээ
10 цагБНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авах, төлөөлөн гүйцэтгэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулна
10 цагМҮЭХ: Багш нарын цалинг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэх хүсэлт тавьсан
12 цагТ.Мөнхсайхан: Архины хэрэглээг бууруулах тусгай санд дөрвөн тэрбум төгрөг төвлөрсөн
12 цагП.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь батлагдсан учир асуудлыг хуулийн хүрээнд шийднэ
12 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна