Б.Жавхлан: Инфляцийг 8 хувийн хязгаарт барина


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: -Төсвийн хүрээний мэдэгдлийг Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран хийлээ. ДНБ-ны бодит өсөлт 6.5 байх нь. Инфляц 8 хувийн хязгаарт барина. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 21 их наяд 163 тэрбум буюу өмнөх жилүүдээс 11 хувийн өсөлттэй. Зарлагын дээд хэмжээ 2024 онд 22 их наяд 996.1 тэрбум буюу өмнөх оноос 12 хувийн өсөлттэй байхаар төлөвлөсөн. Алдагдал буюу нэгдсэн тэнцэл тусгай шаардлагын хүрээнд 2.8 хувь дээр барьж байгаа. Алдагдлын хэмжээ нэг наяд 838.9 тэрбум төгрөг байх нь. Төсвийн хүрээний мэдэгдлээ тавдугаар сарын 1-нд УИХ-д өргөн барина.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна