Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд лабораториудыг чадавхжуулах зорилгоор Стандарт, хэмжил зүйн газрын нийслэлийн лабораторид ажиллалаа.
Тус лаборатори нь чанарын бодлого, зорилтыг хэрэгжүүлж, MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангахуйц чанарын удирдлагын тогтолцоог бий болгон хэвшүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны бохирдлын шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар хийж гүйцэтгэдэг нийслэлийн хоёрхон лабораторийн нэг юм. Хэдий нийслэлдээ томоохонд тооцогдох лаборатори ч гэсэн 2012 оноос дорвитой хөрөнгө оруулалт тусгагдаагүйгээс ажиллах орчин, барилгын бүтээц, тоног төхөөрөмж нь муудсан талаар тус лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэтуяа хэлж байлаа. Иймээс зарим хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийх боломжгүй болж, үндэсний үйлдвэрлэгчид Япон, Солонгос зэрэг гадаадын лабораториудад өндөр үнээр шинжлүүлэх тохиолдол цөөнгүй гардаг байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Тиймээс “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас дэмжин хэрэгжүүлж байна. Стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд нэн тэргүүнд лаборатрийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцөө бэлдэх, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийн цалин хангамжийг нэмэгдүүлэх ажлаас эхлэх нь зүйтэй. Тиймээс энэ лабораторид нэн шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэж, Олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхийн тулд зорьж ажиллана” гэлээ. Мөн Хүнсний тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор түүврийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт буурсан. Үүнийг журмаар зохицуулж, түүврийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт тогтмол явуулахыг Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаярт үүрэг болголоо.
Нийслэлийн лаборатори нь жилд дунджаар 8000 дээжийг 32000 үзүүлэлтээр шинжилдэг бөгөөд хамгийн сүүлд 2019 онд 54 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 1194 үзүүлэлтээр хими, хор, микробиологи, ургамал хорио цээрийн шинжилгээ хийхээр итгэмжлэгдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
2 цаг"Уламжлалт анагаах ухааны торгоны зам" төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлнэ
17 цаг“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа
17 цагМалжуулах төслийн хүрээнд ₮22 тэрбумыг малчдад зарцуулна
17 цагБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
18 цагЭнэ онд аялал жуулчлалын салбарт 13 тэрбум төгрөг зарцуулна
18 цагЯвган хүний зам чөлөөлөх ажил үргэлжилж байна
23 цагМонголын шилдэг артистуудыг тодруулах “Triple X HIT Music Awards 2024” тун удахгүй
23 цагШүүх Р.Базарааг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа
ӨчигдөрАж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл ₮859 тэрбумаар буюу 13.6 хувиар өсжээ
Өчигдөр
Сэтгэгдэл бичигдээгүй байна