АН-ын хатуу гишүүнчлэлтэй холбоотой асуудал дээр ажиллаж байна

С.Бадарч
2023/04/10

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдан Сонгуулийн хуулиар санал дүгнэлтээ нэгтгэжээ. 

Энэ талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөл нь УИХ-д өргөн баригдсан ч нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэхгүй багагүй хугацаа өнгөрсөн. Уг хуулийн төслийн нэгийг нь Засгийн газар, нөгөөг нь АН-ын бүлгийн гишүүн Ш.Адьшаа өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, хоёр хувилбар байгаа гэсэн үг. Төрийн өндөр албан тушаалтны ойрын хамаарал бүхий этгээд тодорхой албан тушаалд томилогдохгүй байх, төрөөс баталгаа гаргасан зээл, аливаа хөнгөлөлттэй гэрээт ажлууд дээр оролцохгүй байх зэрэг заалт хуулийн төсөлд орсон. Гэхдээ тэдгээр заалтыг нягтлах шаардлагатай. Иймд энэ тал дээр мэдээлэл сонсож ярилцлаа. Хоёрдугаарт, Улстөрийн намын тухай хуулийн төслийг ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барих гэж байна.  Энэ хуулийн төсөлд ямар санал өгөх вэ гэдэг дээр ярилцсан гэв.

Үндэсний бодлогын хорооны дарга М.Чимэддорж: Ерөнхийлөгчөөс өргөн барих гэж буй уг хуулийн төслийн ажлын хэсэг таван зүйл дээр саналаа нэгтгэсэн. Монгол Улс өнөөдөр маш их улстөржсөн орон болсон байна. Иймд намын хатуу гишүүнчлэлтэй холбоотой асуудал дээр ажиллаж байна. Удаад нь намын санхүүжилтын зохицуулалт ямар байх тухайд анхаарч байгаа. Намуудын санхүүжилт нь улстөрийн намууд бизнес, улстөрийн сонирхлын тодорхой бүлэглэлүүдээс ангид байх үндэс учраас эл асуудалд онцгой анхаарах нь зөв юм. Мөн улстөрийн намын бүтэц, зохион байгуулалтыг хуульчлах ёстой. Улстөрийн нам цомхон, бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг бодлогын чиглэлтэй байх ёстой. Намууд нь дэргэдээ бодлогын судалгааны байгууллагатай байх нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

Шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх төв нээгдлээ

9 цаг

Монгол улсад зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

9 цаг

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй

10 цаг

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрүүд

10 цаг

Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нар урамшуулал авна

10 цаг

Дарь-Эх болон Монель орчимд үерт өртсөн өрхүүдэд тур оператор компаниуд нэгдэн хандив өгчээ

11 цаг

БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авах, төлөөлөн гүйцэтгэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулна

12 цаг

МҮЭХ: Багш нарын цалинг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэх хүсэлт тавьсан

13 цаг

Т.Мөнхсайхан: Архины хэрэглээг бууруулах тусгай санд дөрвөн тэрбум төгрөг төвлөрсөн

13 цаг

П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь батлагдсан учир асуудлыг хуулийн хүрээнд шийднэ

14 цаг