АН: Хууль журмын дагуу УДШ-д материалаа хүлээлгэн өгөх гэж байна

С.Бадарч
2023/01/27

АН ҮБХ-гоо хуралдуулан АН-ын даргаа сонгосон. АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан Л.Гантөмөрийг Их хурлаараа батамжилсан билээ.  Харин өнөөдөр түүний нэрийг АН-ын даргаар батлуулах тухай материалаа УДШ-д хүргүүлж байгаа билээ.

Энэ талаар АН-ын генсек Ч.Өнөрбаяр: АН албан ёсоор даргагүй гээд УДШ-ээс тогтоол гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс төлөөллийн дээд байгууллага болох ҮБХ болон АН-ын эрх бүхий байгууллага шинэ дүрэм хуулиараа АН-ын даргаа сонгосон байгаа. Одоо ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. АН-ын гуравдугаар сарын 31-ний өдрийн шинэ дүрмийн дагуу ҮБХ-ны үүрэг нь АН-ын бодлого шийдвэрийг гаргадаг уураг тархи нь байсан. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдэх эрх бүхий байгууллага болсон юм. Энэ хүрээнд асуудлаа шийдсэн гэлээ. 

Мөн материал хүргэж ирэгсэдээс “Өнгөрсөн долоо хоногт АН-ын ҮБХ-ны болон намын ээлжит бус Их хурал хуралдаж, шинэ даргаа сонгон ёсчлон батламжилсан. Энэ үеэр нэр бүхий хүмүүсийг намын даргын материалыг УДШ-д хүргүүлэх ажлын хэсэгт оруулна гэж Их хурлаас заасан. АН-ын төлөөллийн төв байгууллага буюу 300 гаруй гишүүн ирж энэ асуудлыг шийдсэн. Харин асуудал шийдэх гэхээр асуудлыг аргалах, цаг хожих гэсэн С.Эрдэнэ мэтийн хүмүүсийн үйл ажиллагаа бол хууль бус. Төлөөллийн төв байгууллага нь ҮБХ мөн гээд шинэ дүрэмдээ заасан байгаа" гэсэн юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна