Орхон аймагт ирэх сарын 6-13-нд Бүх ард түмний спортын өвлийн XVI, Хүүхдийн спортын VII наадам болно. Тус наадам хоккей, гүйлтийн тэшүүр, гүйлтийн цана, уулын цана, снөүбоард, шорт трейк зэрэг зургаан төрлөөр долоо хоног үргэлжилнэ.
Тэмцээн гурван байршилд болно. Үүнд Цэнгэлдэх хүрээлэн буюу Наадмын талбайд гүйлтийн тэшүүр, шорт трейкийн насанд хүрэгчид, хүүхдийн тэмцээн болно.
Хүүхдийн тэмцээн дөрвөн насны ангилалд, эрэгтэй эмэгтэй гэсэн төрлөөр болох бол насанд хүрэгчдийн тэмцээн эрэгтэй эмэгтэй, багийн гэсэн төрлөөр зохион байгуулна.
Тэмцээний зам талбай, мөс нь олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Иймд Орхон аймгийн Тэшүүрийн холбоо, төрийн байгууллагууд хамтран уг замыг бэлдэж байна.
Талбайн урт 178 метр, өргөн 70 метр бөгөөд мөсний зузаан хамгийн нимгэн газраа 10 см хамгийн зузаан газраа 50 см-ийн зузаантай байна. Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж дуусгажээ.
Тус аймгаас өвлийн спортын хоёр наадмын гүйлтийн тэшүүр, шорт трейкийн тэмцээнд есөн тамирчин оролцохоор бэлтгэлээ хийж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
4 цагӨмнөговийн Засаг дарга Р.Сэддорж нөөц сангаар хувийн сан шигээ туйлжээ
7 цагНалайх, Багануур, Эрдэнэт, Дарханыг Улсын зэрэглэлтэй бие даасан хот” болгоно
19 цагМаргааш ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна
20 цагПЕПСИ АЛТАН ЦОМ БҮХ ОДДЫН БАРИЛДААНЫ ШАГНАЛАА ӨГӨХИЙГ ШААРДАВ
ӨчигдөрТАЛИЙГЧ 13 НАСТАЙ ОХИНЫГ ХОРООСОН ГЭМТ ХЭРЭГТНЭЭС ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ
ӨчигдөрНОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА
ӨчигдөрМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
ӨчигдөрБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевын айлчлал эхэллээ
ӨчигдөрКиргиз улсын зах зээлд Монголын аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа тэлж байна
2024/04/23
Сэтгэгдэл бичигдээгүй байна