Байлдагч А.Амар цэргийн албанаас Их сургуулиа төгсчээ

Б.Номин-Эрдэнэ
2023/01/27

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч А.Амар 2023 оны нэгдүгээр сарын 25-нд ШУТИС-ийн төгсөгчдийн баярт чөлөөгөөр оролцож, мэргэжлийнхээ дипломыг гардан авчээ.

Тэрбээр ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийг "цахилгаан хангамж" мэргэжлээр дүүргэсэн бөгөөд цэргийн алба хааж буй хугацаандаа цахимаар суралцаж, дипломын ажлаа амжилттай хамгаалсан байна.

Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн албаа хаангаа их, дээд сургуульд цахимаар суралцах, дипломын ажлаа хамгаалах, гадаадын их сургуулийн тэтгэлэгт өрсөлдөх, элсэлтийн болон төрийн албаны шалгалтад бэлтгэх зэрэг олон боломж байдгийг байлдагч А.Амар ийн батлан харуулжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна