АН-ын тамганы маргаан дахин эхлэх нь тодорхой боллоо

С.Бадарч
43 минутын өмнө

Л.Гантөмөр АН-ын даргын сунгаанд ялалт байгуулаад Их хурлаараа нэрээ батламжлуулсны хариу Дээд шүүхээс гараагүй байгаа. Яг энэ цаг үед С.Эрдэнийн гэх АН-аас, АН-ын даргын хууль ёсны “сунгаа”-г дахин зарлахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр эхлүүлсэн Үндэсний бодлогын хуралдааныхаа үеэр С.Эрдэнэ мэдэгдсэн юм.

Тэр “АН-ын Үндэсний бодлогын хорооны намрын хаалтын хуралдаан өнөөдөр албан ёсоор эхэллээ.  Хурлаар:

1. Үндэсний Бодлогын Хорооны үйл ажиллагааны тайлан

2. АН-ын даргын сунгаа болон XVI Их хурлын тов зарлах тухай

3. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн танилцуулга

4. Эвлэрлийн ажлын хэсгийн үйл ажиллагаанд өгөх дүгнэлт

5. Бусад асуудлыг хэлэлцэж байна” гэлээ.

 АН-ын тамганы маргаан дахин эхлэх нь ийнхүү тодорхой боллоо. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна