Нүүрсний гэх тодотголтой хэрэгт гурван байгууллагын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан нийт 62 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж байна.
Авлигатай тэмцэх газарт 2013 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй нийт 57 хэргийг шалгаснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлж, 7 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шийдвэрлэсэн байна.
Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11, нийт 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлээд байна.
Энэ хэргийг шалгах ажлын хүрээнд АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаагаар 127 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, гэрчээр 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна .
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсан.
Хэргийг шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоо 7 яллагдагч цагдан хоригдож байна.
Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагчид аваад байна.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 тэрбум) төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нь тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор
Эдгээрээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630.000.000 төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна.
Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжлэх арга хэмжээний хувьд жишээ нь:
Албан тушаалтан хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна.
Иймд та бүхний дэлгэцэн дээр харж буй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх 3 блок баригдаж буй барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийсэн байна.
Түүнчлэн тухайн оффисоо түрээсэлж 1.091.152.412 төгрөг олсон нь тогтоогдож байна. Үүнтэй холбогдуулан уг оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.
Дээрх үйлдлээс гадна төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн найзын компанийг шалгаруулж санхүүжилт авч банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэл нь тогтоогдон шалгагдаж байна.
Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Киргиз улсын зах зээлд Монголын аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа тэлж байна
54 минутЦ.ЦЭРЭНПУНЦАГ АШИГТ МАЛТМАЛЫН ХЯНАЛТЫН ТҮР ХОРООГ ДАРГАЛАХ НЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ
5 цагДээд шүүх Ж.Соронзонгийн гомдлыг буцаалаа
20 цагНийслэлийн прокуророос дараах хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
20 цагУЦУОШГ: Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна
21 цагУлсын харцага Л.Пүрэвжавын нэрэмжит барилдаанд Улсын начин Б. Түвшинтөгс түрүүлэв
ӨчигдөрЖ.СОРОНЗОНГИЙН ГОМДЛЫГ ШҮҮХ ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭНЭ
ӨчигдөрСТРАТЕГИЙН ОРДУУДЫН ТАЛААР УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ПРОТОКОЛ
ӨчигдөрБИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ЭНЭ САРЫН 24 ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА
Өчигдөр“АЧИТ ИХТ” ХХК 34 ХУВИА ТӨРД ӨГЬЕ ГЭЖ 9 УДАА ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ХАНДЖЭЭ
Өчигдөр
Сэтгэгдэл бичигдээгүй байна