Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА МҮХАҮТ-тай хамтран ХАА-н салбарын бүтээгдэхүүнийг дэмжих 20 мянган ам.долларын санхүүжилт бүхий туршилтын төслийг хэрэгжүүлэв.
“Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл” (MONMAP)-д Хөвсгөл аймгийн “Жинст мөрөн” ХХК-ийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтыг сайжруулах төсөл дэмжигдэн амжилттай хэрэгжив.
Төслийн үр дүнд орон нутагт экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ. Малчдын хувьд хаягдал түүхий эд болоод байсан сарлагийн хөөврийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жилд 3-4 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг Европын холбоо руу экспортолж байна.
Төслийн хүрээнд сүлжмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтын тоног төхөөрөмжийг шинэчилжээ. Испани улсад үйлдвэрлэсэн, бүрэн автомат угаалгын машин, хатаагч, уурын индүүтэй болсноор угаах, хатаах хэсэгт хүний оролцоог халсан бол индүүдлэг хийх цаг хугацааг хэмнэж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж чаджээ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эцсийн шатанд олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж ашигласнаар бүтээгдэхүүний чанар, стандарт сайжирч, өрсөлдөх чадвар нэмэгдэж байна.
Төслийг хэрэгжүүлэгч малчид Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах гэрээний дагуу Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Сумдын бэлчээр ашиглагчдын холбоогоор дамжуулан малчдын хоршоодоос түүхий эдээ бэлтгэн авдаг болжээ. Энд нийт 3000 гаруй малчин өрх хамтран ажиллаж байна. Улаанбаатар /МОНЦАМЭ/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Налайх, Багануур, Эрдэнэт, Дарханыг Улсын зэрэглэлтэй бие даасан хот” болгоно
40 минутМаргааш ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна
1 цагПЕПСИ АЛТАН ЦОМ БҮХ ОДДЫН БАРИЛДААНЫ ШАГНАЛАА ӨГӨХИЙГ ШААРДАВ
9 цагТАЛИЙГЧ 13 НАСТАЙ ОХИНЫГ ХОРООСОН ГЭМТ ХЭРЭГТНЭЭС ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ
9 цагНОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА
9 цагМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
11 цагБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевын айлчлал эхэллээ
ӨчигдөрКиргиз улсын зах зээлд Монголын аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа тэлж байна
ӨчигдөрЦ.ЦЭРЭНПУНЦАГ АШИГТ МАЛТМАЛЫН ХЯНАЛТЫН ТҮР ХОРООГ ДАРГАЛАХ НЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ
ӨчигдөрДээд шүүх Ж.Соронзонгийн гомдлыг буцаалаа
2024/04/22
Сэтгэгдэл бичигдээгүй байна