Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг дэмжжээ

Б.Номин-Эрдэнэ
17 цаг 43 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачилсан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” хуулийн төслийг дэмжжээ. 

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдаж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээрх шинэ хуулийн төслийг боловсруулжээ. 

Хуулийн төслийг боловсруулахдаа  Герман, Франц, Унгар, Солонгос, Казахстан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомжийг харьцуулан судалжээ. Зарим орны туршлагад үндэслэн Үндэсний танхимын гишүүнчлэлийг холимог хэлбэртэй байхаар тусгасан бөгөөд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө хуулийн этгээд нь Үндэсний танхимд заавал гишүүнчлэлтэй, харин төрийн өмчит хуулийн этгээд, гадаад улсын хуулийн этгээд болон Монгол Улсын хуулиар үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч, эсхүл тухайн хуулийн этгээд нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд, эсхүл мэргэжлийн холбооны заавал гишүүнчлэлтэй байхаар заасан хуулийн этгээдийг сайн дурын үндсэн дээр гишүүн болохоор хуулийн төсөлд тусгажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна