Хятадын зэвсгийн компанитай Т.Аюурсайхан гишүүн холбоотой байж болзошгүй

info@focus.mn
2023/01/16

-“Норинко интернэйшнл кооперэйшн ХХК” нь Хятадын төрийн өмчит групп биш гэлээ-

УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд Т.Аюурсайханы булхай болон гэр бүлийнх нь сүлжээг өнөөдөр сэтгүүлч Х.Ган-Ялалт дэлгэлээ. Түүнийг талбайд болсон жагсаалыг алсаас зохион байгуулсан байж болзошгүй, мөн хятадын зэвсгийн компанитай холбоотой эсэх талаар ярьсан юм. Түүний ярьсныг хүргэе. 

БАРИМТЫГ ФОКУСЛАВАЛ:

1.   “Хятадын төрийн өмчит групп гэж монголчуудад ойлгуулсан “Норинко” групп Монголын хоёр оптик гэрээн дээр орж ирсэн. Энэ группын 60 орчим хувь нь хятадын төрийн өмчит гэж яригдаж байгаа боловч 30, 30 хувиар хуваагдчихсан, үлдсэн 40 хувь нь олон нийтийн жижиг хувьцаа эзэмшигчид байдгийг эдийн засагч Чимиддорж гэдэг хүн надаас гадна хэлсэн байдаг. Хятадын зэвсэг үйлдвэрлэл худалдаагаараа дэлхийд 4-т ордог компани. 2022 онд Азид хаагдчихсан байгаа. “Норинко” группийн 12 компанийн дөрөв нь Улсын бүртгэлд байсан хятад захирлынхаа нэрсийг бүгдийг нь 11 дүгээр сарын 25-д Монгол улсын бүртгэлээс хасуулаад оронд нь Монгол Улсын иргэний нэрийг оруулж ирсэн. Өмнө нь хятад захиралтай байсан компани гэсэн үг юм” гэлээ.

БНХАУ-ын Ардын армийн зэвсгээр хангагч, нөөц бүрдүүлэгч “Норинко интернэйшнл корпорэйшн ХХК” группийн захирал Лэй Жинбао Монгол Улсын Засгийн газар “Норинко” групптэй гэрээ байгуулж,

  • Эрдэнэс Таван толгой ХК-иас 956 тэрбум төгрөг буюу 314 сая ам. долларын өртөгтэй “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” оффтэйк гэрээ
  • Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэрийн 580 км дамжуулах хоолой барих 388 сая ам.доллар буюу 1.3 их наяд төгрөгийн 3.0 сая тонн нүүрсний оффтэйк гэрээ
  • Нүүрс худалдан авах гэрээ сунгахад 100 сая ам.доллар
  • Зүүн Цанхийн хөрс хуулалт, олборлолтод 2.229.281.898.600 төгрөг.


ФОКУСЛАВАЛ 

  • Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн юм байна. Танилцуулгыг нь фокуславал, NORINCO International Cooperation хариуцлагат хувьцаат компани нь NORINCO GROUP олон улсад төсөл хэрэгжүүлдэг охин компани аж.

  •  2001 оноос Шинжийн хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болсон. China North Industries Corporation • Салбар салбарын бизнесийн чиглэлийн томоохон Төрийн өмчит аж ахуй нэгж • 2018 онд дэлхийн шилдэг 500 компанийн 140т жагссан 140th in Global Fortune 500 • ENR TOP 250 компанийн 97 эрэмбэлэгддэг • БНХАУ-ын төмөр замын транзит салбарын 1-р Олон улсын EPC төслийн гүйцэтгэгч. • Дэлхийн 20 улсад EPC / BOT инженерийн 70 том төсөл хэрэгжүүлсэн. Төслийн Монгол улс эдийн засагт үзүүлэх үр ашиг Тус төсөл нь амжилттай хэрэгжсэнээр жилдээ 15сая тонн коксжсон нүүрс борлуулж, 5 сая тонн экспортолж, Эрдэнэс Таван Толгой компанид жилд 300 сая долларын орлого бүрдүүлэх юм. Мөн Монгол Улсад 4,200 ажлын байр шинээр бий болгож Төсөл нь манай улсын ДНБ-ийг жилд 1.1 тэрбум ам.доллар буюу 30,8 их наяад төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэнэ. 

БАРИМТЫГ ФОКУСЛАВАЛ:

2. “Норинко” группийн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа охин компаниуд:

  • Фид транс ХХК
  • Ди Жи Кй Ложистик ХХК
  • Ти Ти Си Энд Ти ХХК
  • Говь Круз Транс ХХК
  • Тахилт Хайрхан Транс ХХК
  • Ти Ти Жи Би Си Өү ХХК
  • Говь Круз Транс ХХК
  • Pu Cu Du Pu ХХК
  • Нью Кординал ХХК
  • Нормаунт ХХК
  • Эм Эн Эн Ти ХХК
  • Стар Баннер Инернэшнол ХХК хэмээн сэтгүүлч Х.Ган-Ялалт мэдээллээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна