Ч.Маралмаагийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Б.Номин-Эрдэнэ
2023/01/11

Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогдсон.

Тодруулбал, урьдчилсан хэлэлцүүлэг 13:30 цагаас Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Уг хэлэлцүүлгээс шүүх хурлын товыг тогтоох юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шүүхээс түүнд хилийн хориг тавьсан юм. Прокуророос Ч.Маралмаад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн машин жолоодсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заажээ.

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан: Бид мал аж ахуйн орлогоороо чинээлэг амьдарч байгаагаа дэлхийд харуулна

5 цаг

Э.Батшугар: Зээлийн мэдээллийн санд дэлхийн санхүүгийн зөв аргачлалыг нутагшуулах хэрэгтэй

Өчигдөр

Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан пост бичсэн иргэнд хорих ял оноолоо

Өчигдөр

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

Өчигдөр

"Уламжлалт анагаах ухааны торгоны зам" төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлнэ

2024/04/18

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа

2024/04/18

Малжуулах төслийн хүрээнд ₮22 тэрбумыг малчдад зарцуулна

2024/04/18

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

2024/04/18

Энэ онд аялал жуулчлалын салбарт 13 тэрбум төгрөг зарцуулна

2024/04/18

Явган хүний зам чөлөөлөх ажил үргэлжилж байна

2024/04/18