С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Хорихгүйгээр шийдэх боломжтой.

Б.Номин-Эрдэнэ
2023/01/09

"УБТЗ-ын албан тушаалтан "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан" талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Шүүх хурлын үеэр С.Батдөл байр сууриа илэрхийлжээ.

С.БАТДӨЛ: 

- Монгол Улсад шүүхийн шийдвэр гараагүй байхад цахимаар шүүдэг болсон байна. Надад үүсгэсэн хэрэг бол хөнгөн, цагдан хорих шаардлагагүй. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулж, цахим орчинд сэвэлтийг зохион байгуулалттайгаар явуулж байна. Дээр нь шүүх рүү хүртэл зохион байгуулалттайгаар дайрч байна. Миний бие эхнэр дөрвөн хүүхэдтэй. Би төмөр замын байгууллагад 14 жил ажилласан. Надад оргон зайлах ямар ч шалтгаан байхгүй. Би залуу хүн. Цаашдаа энэ асуудлыг шийдэхийн төлөө явна. Миний том охин 13 настай. Сүүлийн 2 хоног цахим орчноор тархсан мэдээллийг хараад нүдээ бүлцийтэл уйллаа. Эхнэр маань эмнэлэгт хэвтсэн тул, хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байна.  

- Нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй бичиг баримт олдсон учир түүнийг цагдан хохир шаардлагатай гэж үзсэн байна. Би нэмэлтээр ямар гэмт хэрэг үйлдэх гэж байгаа юм бол. Миний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг караокэ, эхнэрийн нэр дээр байдаг гоо сайхны газрыг хураасан. Одоо надад юу ч байхгүй. Бүх эд зүйлээ хураалгачихаад, ажилгүй, гэртээ хүүхдүүдээ хараад байж байна гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.57
    2023/01/09

    Лалар аа авилгал авчихаад би би би гээд гоншигноод хуцаад байх ямар хэрэг байна аа. Та нар шиг бөгсний алчуурууд ,бас арчигчид улахгүй бүгд шоронд 30 жилээр дор хаяж хоригдох болно . 4 сайхан хүүхдээ бодож байсан юм бол авилгал яах гэж авсан юм? Чам шиг 4 хүүхэдтэй гэхдээ чамайг бодвол ёстой гуйлгачин гэхээр ялгаатай нь улсаасаа хулгай хийгээгүй ,шударгаар талхаа олоод амьдарч болоод л байгаа аав ээжүүд хэдэн мянгаараа байгаа. Юү ч гүй болчихлоо ч гэх шиг. Чи бол засрахгүй хулгайч юм бна.

    Хариулах
Шинэ мэдээ

Э.Батшугар: Зээлийн мэдээллийн санд дэлхийн санхүүгийн зөв аргачлалыг нутагшуулах хэрэгтэй

6 цаг

Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан пост бичсэн иргэнд хорих ял оноолоо

7 цаг

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

12 цаг

"Уламжлалт анагаах ухааны торгоны зам" төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлнэ

Өчигдөр

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа

Өчигдөр

Малжуулах төслийн хүрээнд ₮22 тэрбумыг малчдад зарцуулна

Өчигдөр

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр

Энэ онд аялал жуулчлалын салбарт 13 тэрбум төгрөг зарцуулна

Өчигдөр

Явган хүний зам чөлөөлөх ажил үргэлжилж байна

Өчигдөр

Монголын шилдэг артистуудыг тодруулах “Triple X HIT Music Awards 2024” тун удахгүй

Өчигдөр