Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хил гарах зөвшөөрлийг мөрдөн байцаагч өгчээ

Б.Номин-Эрдэнэ
2022/12/22

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан нь үнэн. Гэвч хил гарах зөвшөөрлийг прокурор бус мөрдөж байсан мөрдөн байцаагч нь өгсөн гэж Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажилд хяналт тавих хэлтсийн дарга н.Баянжаргал хэллээ.

https://soundcloud.com/mongoli... эндээс сонсоорой.

Нүүрсний хулгайн гэмт хэрэгт холбоотой байж болох 3 мянга орчим хүнийг байцааж, 70 орчим барилга байгууламжид үзлэг нэгжлэг хийсэн бол 34 үл хөдлөх хөрөнгө битүүмжилж, 17 хүнийг цагдан хорьжээ.

Хоёр өдрийн өмнө Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд, Эрдэнэбат, Алтанхуяг нараас мэдүүлэг авсан байна.

Ерөнхийлөгч асан Баттулга хилээр гарсан асуудлыг “зугтсан” гэж зарим эх сурвалжууд таамаглаж байгаа ч Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Дашдаваа "Хилийн хориг тавих үгүйг мөрдөн байцаагч, прокурор шийдвэрлэдэг. Түүнийг оргосон гэж үзэхгүй" гэх тайлбарыг хийсэн юм.

МҮОНР-ийн "Хурд" агентлаг



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.248
    2022/12/22

    З.Дашдаваа мөрдөгчийн тавьсан хилийн хоригийг хэрэгсэхгүй болгож хилээр гарч явах боломжийг олгосон

    Хариулах
Шинэ мэдээ

Э.Батшугар: Зээлийн мэдээллийн санд дэлхийн санхүүгийн зөв аргачлалыг нутагшуулах хэрэгтэй

Өчигдөр

Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан пост бичсэн иргэнд хорих ял оноолоо

Өчигдөр

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

Өчигдөр

"Уламжлалт анагаах ухааны торгоны зам" төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлнэ

Өчигдөр

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа

Өчигдөр

Малжуулах төслийн хүрээнд ₮22 тэрбумыг малчдад зарцуулна

Өчигдөр

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр

Энэ онд аялал жуулчлалын салбарт 13 тэрбум төгрөг зарцуулна

Өчигдөр

Явган хүний зам чөлөөлөх ажил үргэлжилж байна

2024/04/18

Монголын шилдэг артистуудыг тодруулах “Triple X HIT Music Awards 2024” тун удахгүй

2024/04/18