Монгол Улсын Дээд Шүүхэд төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн өргөдлүүд

Б.Номин-Эрдэнэ
2022/12/20

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр тус журмын 3.16-д “Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн өргөдөл, хүсэлт, түүний агуулгыг Улсын дээд шүүхийн цахим хуудаст тухай бүр мэдээлнэ” гэж заажээ.

Дээрх заалтын дагуу улс төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн өргөдлийн талаарх мэдээллийг нийтэлж байна.

1.    Нам шинээр байгуулагдсаныг бүртгүүлэх тухай

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ш.Сайхансамбуугаас “... Ардын Чуулган Нам нь 2021.04.04-ний өдөр байгуулагдаж, Их хурлаа хийсэн. Улс төрийн намын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхээс ирүүлсэн баримт бичиг бүрдэл хангах, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 21, 26, 01, 29 дүгээр  тогтоолын дагуу бичиг баримтыг засаж, бүрдүүлэн Ардын Чуулган Намыг бүртгүүлэх хүсэлтээ уламжилж байна. АЧН нь 1155 гишүүний бүртгэлтэй. Та бүхэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий өргөдөл ирүүлжээ.

Хавсралт: 1 хавтас, 299 хуудас материал.

2.    Ардчилсан намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнээс “Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлийг гаргажээ.

Хавсралт: 8 хавтас, 1573 хуудас материал.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна