44 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ЮУ ХИЙЖ БОЛОХ БАЙСАН БЭ

Б.Номин-Эрдэнэ
2022/12/09

"Нүүрсний хулгай" асуудал иргэдийг бухимдуулж, олны анхаарлыг татсанаар иргэд өөрийн хүсэл, үзэл баримтлалаар нэгдэн 2022 оны 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн жагсаж өнөөдөр зургаадахь өдрөө үргэлжилсээр байна. Хэрэв энэ асуудлын ард манай улс 44 их наядаар хохирсон гэж батлагдвал: 

44 000000000000 төгрөгөөр юу бүтээж болох вэ?

  • Тавин жилийн хугацаанд 1 цаг тутамд таны дансанд 100 сая төгрөгний орлого орвол 2 наяд үлднэ.
  • Арабын Нэгдсэн Эмиратын "Бурж Халифа" бол Дубай хотын төдийгүй дэлхийн хамгийн өндөр барилга юм. Цамхагийн 452 метр хүртэл хүн гарч болно, нийт 164 давхар бөгөөд нэг нь газар доорх давхар юм. Уг барилга нийт 54 цахилгаан шаттай бөгөөд секундэд 10 метр хурдлах чадалтай (Дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат). Мөн энэ барилга нь 2957 машины зогсоолтой ба 304 зочид буудал, 904 орон сууц байрладаг. Цамхагийг 1,5 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Ам.долларыг 3400 төгрөгөөр тооцвол 44 их наядаар 8 цахмаг сүндэрлүүлж, 3 их наяд үлднэ.
  • Бид утаанаас салах олон шийдэл, санал санаачлагыг дэвшүүлэн хэрэгжүүлдэгч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Утаажилтаас гарах нэг шийдэл бол гэр хорооллыг багасгах билээ. 2021 оны Үндэсний статистакийн хорооноос гаргасан тоон үзүүлэлтээр Улаанбаатар хотод 412,527 айл өрх байна. Тэгвэл бүх өрхийг 90сая төгрөг бүхий орон сууцанд хамруулаад 7 их наяд үлднэ.
  • Мөн 800 саяаар 900 хүүхдийн 55000 сургууль барьж, нийт 49,5 сая суралцах боломж бүрдэнэ. 
  • 1 км хатуу хучилттай зам тавихын тулд  дунджаар 1,5 сая зарцуулагддаг. Тэгвэл 44 их наядаар 29.3 сая км асбалтан замыг хучич хүрэх юм байна.

Тооцооллыг: "Хязгааргүй математик сургалт, судалгааны төв"-ийн математикийн багш С. Уртнасан


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна