ӨМНИЙН ГОВИЙГ НОГООРУУЛАХ ЭХЛЭЛ ЭТТ-ЫНХНЫ 30 МЯНГАН МОД

info@focus.mn
2022/10/07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд  ЭТТ компани албан ёсоор нэгдсэнээс хойш өнөөдөр нэг жил болж  байна.

Энэ хугацаанд өмнийн говийг ногооруулах  ЭКО ПАРК байгуулан говийн хөрс, цаг уурт тохирсон тарьц ургамлыг үрээр нь үржүүлж дасан зохицуулах,  нутагшуулах замаар тарьж үрслүүлж буй. Энэ үрсэлгээ суулгацын анхны дээд болох 30 мянган тарьцыг   мод тарих үндэсний өдрөөр буюу  энэ сарын 05-ны өдөр Цогтцэций суманд   "3000 уурхайчин 30000 мод" өдөрлөг  зохион байгуулан хөрсөнд нь суулгалаа

Өдөрлөгт гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн 3000 ажилтан, уурхайчид оролцож 30 мянган мод тарьсан юм. ЭТТ компанийн ЗУГ-ын захирал Х.Батсайханы хэлснээр удахгүй ашиглалтад орох Green center буюу Ногоон бүсийн хүрээнд 180 сая мод тарихаас энэ жил  30 гаруй мянган мод суулгаж, "Эрдэнэс агро" паркийг Цогтцэций суманд байгуулан цаашлаад үр үрсэлгээний лабораторитай болох эхлэлийг тавьж байгаа аж.  

Д. Бямбасүх

Мөн тус үйл ажиллагаанд хамтарч байгаа Голландын "Висон" группийн мэргэжилтэн Даан Мансвелд ЭТТ компанитай хамтран цаашид үр үрсэлгээ, хүнсний ногоо тарих цогц шийдлийг хэрэгжүүлэхээ онцолсон.

Өдөрлөгийн үеэр өмнийн говийг ногооруулах эрхэм үйлсэд гар бие оролцож буй  ажилтнуудтай  уулзаж сэтгэдлийг нь сонслоо. 

Монголын ард түмний баялаг болж,  улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж буй "Эрдэнэс тавантолгой" компанийн  ажилсаг уурхайчиддаа өмнийн говийг ногооруулах их үйлсэд нь амжилт хүсэе. 180 сая модны эхлэл болсон 3000 уурхайчдын сэтгэл хөдөлмөрөө шингээн тарьсан 30 мянган суулгаж  30 мянган ой болох ерөөл дэвшүүлье. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна