БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн нартай уулзаж, нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, тодорхой үүрэг, чиглэл өглөө. 

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын 20-ноос нөөцийн махыг худалдаанд гаргасан ч дөрөвдүгээр сард нийлүүлэлт багасаж, үнэ өссөн. Тиймээс тавдугаар сарын 18-нд "Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол гарч, нөөцийн махыг сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр жигд хүртээмжтэй, тогтвортой нийлүүлж, худалдааг 2026 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид, дэмжлэг үзүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт тус тус даалгасан юм.

Тухайн үед (2026.05.18) гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн агуулахад 1400 тонн нөөцийн мах байгаа гэсэн тооцоо гарч, цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэх ажлыг тавдугаар сарын 25-ны өдрийн дотор зохион байгуулах үүрэг өгсөн. Гэвч энэ талаар гэрээт компаниуд хангалтгүй ажилласан болохыг сайд өнөөдрийн уулзалтаар анхааруулж, гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хатуу арга хэмжээ авахыг чиглэл болголоо. 

Түүнчлэн нийслэлээс хяналт, шалгалт хийгдэхэд нөөцийн махны үлдэгдэл 600 тоннд хүрэхгүй байгаа гэдгийг тогтоожээ. Тиймээс дутаж буй махыг тухайн компаниудаар нөхөн нийлүүлэх, үнийн зөрүү, үйл ажиллагааны зардал зэрэгт зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлүүлэх үүрэг өглөө.

Мөн ойрын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд малчид бэлтгэсэн махаа шууд худалдах лангуу, өргөтгөсөн худалдааны цэг гарган ажиллуулахыг сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаярт даалгав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо 1 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана 2 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа 3 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ, АСУУДАЛД ҮЗЭМЖЭЭР ХАНДСАН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА 3 цагийн өмнө
​Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ 5 цагийн өмнө
Жүжигчний карьер нь тасралтгүй өсөж буй Byeon Woo-seok 7 цагийн өмнө
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын архивын өдөр тохиож байна 7 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатжээ 22 цагийн өмнө
УИХ ДАХЬ МАН БҮЛЭГ: БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИАР БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ДАРАМТЫГ БУУРУУЛНА 23 цагийн өмнө
БЗД-ийн 43-р хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо 23 цагийн өмнө
“Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна Өчигдөр
"Youth for Water Festival” арга хэмжээг зохион байгууллаа Өчигдөр
Төлөвлөгөөт хяналтаар 17 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав Өчигдөр
АЛБА ХААГЧИД 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 167 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Ховдод 318 мал устгалд оруулжээ Өчигдөр
2026 оны ЭЕШ-д 49 мянган шалгуулагч бүртгүүлжээ Өчигдөр
COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно Өчигдөр