БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Г.Оюунтуяа
2025/11/05

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 км урт Туулын хурдны замыг барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” компани ажиллаж байна. Тус төслийн үндсэн кемпийн барилга угсралтын ажил болон бүтээн байгуулалтын явцтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар өнөөдөр танилцаж, байршил дээр нь ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Үндсэн кемп буюу нийт ажилчдын байрлах байр, оффисын барилга болон дам нуруу угсрах үйлдвэр баригдаад явж байна. Кемпийн барилгыг сэндвичээр 10 мянган ам.метр талбайд барина. Өнөөдрийн байдлаар 4500 ам.метр бетонон суурь цутгалтыг хийж дууссан. Бүх дам нуруу цутгах талбайг тэгшлээд бэлтгэсэн. 2000 ам.метр талбайн цутгалтыг маргааш дуусгана. Ингэснээр кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувьтай явж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан “Ажил гүйцэтгэхийн тулд тэгшилж, дайргаар хучсан түр зам буюу технологийн замыг 32 км урт барина. Өнөөдрийн байдлаар 17 км замыг барьж дууссан. Гол дээгүүрх гүүрэн байгууламжийн суурийн ажил, дам нуруу угсрах, тээвэрлэхэд уг түр замыг ашиглана.

Гүйцэтгэгч компаниас талбай дээр 120 инженер, техникийн ажилтан ажиллаж байгааг онцоллоо. Түр байгууламжийг барьснаар өвлийн саруудад гүүрэн байгууламжийн дам нуруу цутгалтыг дуусгаж, ирэх гуравдугаар сараас үндсэн барилга угсралтын ажлыг эхлүүлэх аж. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын хүрээнд 9.8 км урт гүүрэн байгууламж барих бөгөөд хамгийн урт гүүрэн байгууламж нь Яармагийн гүүрнээс Маршаллын гүүр, Цэцэрлэгт хүрээлэнгийн урдуур 7.2 км үргэлжилнэ. Гүүрэн байгууламжуудын өндөр 14-21 метр байна. Харин Яармагийн гүүр давах хэсэгт ган хийцлэлтэй 65 орчим метр урт дам нурууг суурилуулахаар төлөвлөжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 3 цагийн өмнө
“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа 5 цагийн өмнө
МҮОНРТ: Дотоод аудитор сонгон шалгаруулж ажилд авна 5 цагийн өмнө
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа 6 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: Монголчууд бид Үндэсний эрх ашгаа дээдэлж, эвийг эрхэмлэх цаг 6 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 9 цагийн өмнө
Н.Учрал: Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, халдашгүй эрхээр далайлган, мөрдөн байцаалтаас зугтаж, зайлсхийж байна 10 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 105 УДААГИЙН ДУУДЛАГААР 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 12 цагийн өмнө
МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа 13 цагийн өмнө
ХАМСААТНАА АВАРЧ, ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭХ Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ЭРГЭН ИРЭЛТ 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө 2026/03/13
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа 2026/03/13
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ХОЛБОГДОХ ДЭД ХОРООДОД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 2026/03/13
​ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 2026/03/13
Ховд аймагт 6 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ 2026/03/13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт шүүх ял оноожээ 2026/03/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа 2026/03/13
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв 2026/03/12
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ 2026/03/12
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна 2026/03/12