БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРНА


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, ажилтан албан хаагчидтай уулзан тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа нийт төрийн үйлчилгээний 40 гаруй хувийг Улсын бүртгэлийн байгууллага дангаараа үзүүлдэг. Гэтэл төрийн үйлчилгээ хүнд сурталтай, чирэгдэл ихтэй байгааг иргэд шүүмжилдэг.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг ИРГЭН ТӨВТЭЙ болгохын тулд төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс дахин нэхдэг байдлыг бүрэн халах бодлого баримталж байна.

Цаашид төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 100 хувь цахим болгох ажлыг Улсын бүртгэлийн багц хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусган яаралтай горимоор батлуулахаар ажиллаж байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгө, орон сууцтай холбоотой залилан, давхар худалдаа, барьцааны зөрчилтэй холбоотой иргэдийн хохирол эрс нэмэгдсэн. Иргэдийг өмч хөрөнгөөр нь хохироодог эрх зүйн цоорхой, бүртгэлийн сул зохицуулалтыг яаралтай цэгцлэх шаардлага үүсээд байна.

Энэ чиглэлээр холбогдох журам, зохицуулалтын өөрчлөлтийн саналыг яаралтай боловсруулж танилцуулахыг УБЕГ-ын удирдлагуудад үүрэг болголоо.


Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн аюулгүй байдал, архивын хамгаалалт, серверийн хүчин чадал, цахим системийн найдвартай ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, шаардлагатай төсөв хөрөнгө, техник технологи, хүний нөөцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллана.

Өнөөдөр дэлхий даяар төрийн мэдээллийн сан руу чиглэсэн кибер халдлага, хиймэл оюунд суурилсан хуурамч дүрс, дуу, бичлэгийн манипуляци, цахим виз болон цахим бүртгэлийн залилан, зохион байгуулалттай худал мэдээллийн ажиллагаа эрчимтэй өсөж байна.

Ийм нөхцөлд Улсын бүртгэлийн байгууллага:

 </div> <hr>  <div class=

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ховдод 318 мал устгалд оруулжээ 37 минутын өмнө
2026 оны ЭЕШ-д 49 мянган шалгуулагч бүртгүүлжээ 41 минутын өмнө
COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно 1 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 2026/06/05
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 2026/06/05
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/06/05
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 2026/06/05
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 2026/06/05
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 2026/06/05
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/05
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ 2026/06/05
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2026/06/05
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/06/05
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 2026/06/05
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо 2026/06/04
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/06/04
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/04
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/04