БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо

Г.Оюунтуяа
2026/05/14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/83 дугаар тушаалаар албан хаагчдын “Эцэг, эхийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Тус зөвлөл нь албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих, ажил, амьдралын тэнцвэрийг хангахад чиглэн ажиллаж байна. Албан хаагчдын хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдний аюулгүй байдал, хөгжилд чиглэсэн орон зай бий болгох зорилгоор “Хүүхэд хөгжлийн өрөө”-г тохижуулж, ийн ашиглалтад орууллаа.

Ингэснээр албан хаагчдын хүүхдүүд хичээл, цэцэрлэгээ тараад аав ээжийнхээ ажил дээр ирэх, хүлээх тохиолдолд тав тухтай, аюулгүй орчинд тоглох, хөгжих, хичээлээ хийх боломжтой боллоо. Түүнчлэн НЗДТГ-ын албан хаагчид нэгдэн хүүхэд хөгжлийн өрөөний номын санг байгуулсан юм.

Хүүхдийн өрөөний тохижилтыг монтессори арга зүйд суурилан төлөвлөж, хүүхдийн бие даасан байдал, сонирхол, хөгжлийг дэмжих орчныг бүрдүүллээ. Монтессори орчин нь хүүхдийг насанд хүрэгчдээс хэт хараат бус, өөрөө суралцаж, шийдвэр гаргах чадварт сургах зорилготой байдаг. Ийм орчинд тавилга, тоглоом, сурах хэрэглэлийг хүүхдийн өндрийн түвшинд байршуулж, хялбар хүрэх боломжтойгоор зохион байгуулсан. Ингэснээр хүүхэд өөрийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн аливааг сонгож ашиглах, дараа нь эмх цэгцтэй буцаан байрлуулах дадал хэвшлийг төлөвшүүлдэг байна. 

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ховдод 318 мал устгалд оруулжээ 14 минутын өмнө
2026 оны ЭЕШ-д 49 мянган шалгуулагч бүртгүүлжээ 19 минутын өмнө
COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно 1 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 2026/06/05
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 2026/06/05
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/06/05
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 2026/06/05
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 2026/06/05
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 2026/06/05
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/05
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ 2026/06/05
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2026/06/05
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/06/05
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 2026/06/05
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо 2026/06/04
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/06/04
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/04
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/04