БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна


Тавантолгой түлш ХХК энэ жилээс эхлэн хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Хүйтний улирал эхэлснээс хойш хагас коксон түлштэй утааг бууруулж байна, өмнөх түлшнээс ялгаатай зүйл ажиглагдахгүй байна гэх зэргээр янз бүрийн мэдээлэл гарсаар буй. Тэгвэл Шинжлэх ухааны академи, хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэд түлшний чанарт хэд хэдэн төрлийн судалгаа хийж дууссан байна.

Энэ талаар судлаач Г.Шийрав түлшний чаннарын талаар ийнхүү ярилаа.

Тэрбээр "Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй хэд хэдэн асуудал байдгийн нэг эх үүсвэр нь өвлийн улиралд гэр хорооллоос үүсэх нүүрсний утаа байдаг. Тэгвэл яг энэ гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэх шахмал түлшний чанарт судалгаа хийсэн. Нэгдүгээрт өмнөх жилүүдэд хэрэглэж ирсэн хатуу түлштэй харьцуулахад нарийн ширхэгт тоосонцор буюу агаарт үүсгэх дэгдэмхий бодисын агуулга, мөн хүхрийн агууламж нь бараг 50 хувь буурсан байсан. Яг өнөөдрийн түлж байгаа хагас коксон шахмал түлшний дээжээс авсан шинжилгээгээр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хагас коксон шахмал түлшний МNS стандартыг хангаж байна гэсэн дүгнэлт гарсан.

Энэ техникийн шинжилгээний дүгнэлтэд үндэслээд хэлэхэд хоёр үзүүлэлтээр өмнөх шахмал түлшнээс давуу чанартай байна. Дэгдэмхий бодисын агууламж нь өмнө нь 18-20, заримдаа 21, 22 хувь байсан бол хагас коксон түлшний агууламж 11.5-12.5 болж буурсан. Ингээд 50 хувиар буурсан нь агаар дахь жижиг тоосонцор буюу дэгдэмхий бодисын агуулга буурч байна гэсэн үг. Хоёрдугаарт өмнөх түлшний хувьд хүхрийн агуулга нь 0.8-09 байдаг байсан бол хагас коксон түлшний хүхрийн агуулга 0.4-0.5 % байна. Тэгэхээр 1-1.5 хувь хүхрийн агуулга буурсан байна гэж үзэж байгаа.

Судлаачийн хувьд шинжилгээ, судалгааны дүнд үндэслээд хэлэхэд хагас коксон түлш хэрэглээнд нэвтэрснээр агаарын чанар тодорхой хувиар буюу, 20-25 хүртэл хувиар буурна гэж үзэж байгаа. Гэхдээ зөвхөн гэр хорооллын яндангаас гарч байгаа хорт утааны хувьд шүү.

Ер нь иргэд хагас коксон түлшийг анх удаа хэрэглэж үзэж байна. Хэрэглэж дадах хүртэл хугацаа хэрэгтэй байх. Хагас коксон түлшийг анх асаахад мод их зарцуулдаг. Мөн өмнөх хатуу түлштэй харьцуулахад дөл багатай харагддаг. Энэ нь иргэдэд сайн асахгүй дүлгэнээд байгаа мэт санагддаг байж магадгүй. Тэгэхдээ түлшний орц найрлага, шинж чанарын хувьд илч сайн, шатах хугацаа урт гэх мэт сайн тал бий" гэдгийг хэлж байв.

Энэ онд буюу 2025-2026 оны галлагааны улиралд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн 40 мянга орчим тонн мидлингээр хийсэн шахмал түлш болон импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг 400  гаруй борлуулалтын цэгээр худалдаалж байгаа. Мөн Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, уурын зуухнууд хуучин мидлинг түлш хэрэглэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа 7 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 9 цагийн өмнө
Хүн -20 градусд 20 минутанд хөлдөнө 9 цагийн өмнө
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо 10 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 10 цагийн өмнө
Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цагийн өмнө
Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна 11 цагийн өмнө
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ҮР ДҮНГ НЭГТГЭХ ХҮРЭЭНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА 12 цагийн өмнө
Иргэний эмзэг мэдээлэл бүхий гэрэл зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна 13 цагийн өмнө
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв 14 цагийн өмнө
Он гарсаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ 14 цагийн өмнө
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа 16 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулна 16 цагийн өмнө
ДЦС-ийн төслүүдэд сүнс нь хорогдсон сайд нар 2026/01/17
​Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа 2026/01/16
АТГ: Н.Тавинбэх нарын 3 хүнийг 148,7 сая долларын санхүүжилттэй төсөлтэй холбогдуулан шалгаж байна 2026/01/16
Шатахуун ачсан машин осолдож 16 тонн түлш асгарчээ 2026/01/16
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өглөө 2026/01/16
Энэ сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна 2026/01/16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 2026/01/16