БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦУОШГ: Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна

Г.Оюунтуяа
58 минутын өмнө

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.

Харин хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ба хаврын саруудад дээрх бүс нутагт хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул эрс хүйтрэлт, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийг байнга авч ашиглан, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

Нэгдүгээр сард. Агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилиийн дунджаас бага, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төвийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хоёрдугаар сард. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Увс, Завханы нутаг, Ховдын зүүн хойд, Говь-Алтайн хойд хэсгээр оолон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Гуравдугаар сард. Агаарын дундаж температур Дорнодын зүүн, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Хэнтийн зүүн хэсэг, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИЛАА 19 минутын өмнө
ЦУОШГ: Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна 58 минутын өмнө
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг 12 цагийн өмнө
СИДНЕЙД ХИМИЙН ХОГ ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ДЭЛБЭРЭЛТ БОЛЖЭЭ Өчигдөр
ЭТТ КОМПАНИ XI САРД 2.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 3.4 САЯ ТОНН НҮҮРС АЧЛАА Өчигдөр
Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана Өчигдөр
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксжсон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна Өчигдөр
УЯАЧДЫН ХОЛБОО ЭХЭМҮТ-Д 20 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЛАА Өчигдөр
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний 13.677 тохиолдол батлагдаж, 11 нас баралттай байна Өчигдөр
Х.Булгантуяа: Айлд архидсанаар хүүхэд хүчирхийлэлд өртвөл хамт согтуурсан этгээд хариуцлага хүлээнэ Өчигдөр
ДОХ: Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулья Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ Өчигдөр
Багануур дүүрэгт биедээ зүсэгдсэн шархтай хоёр хүний цогцос олджээ Өчигдөр
Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлж, 1280 ор дэлгэн тусламж үйлчилгээ үзүүлж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл нь зөвхөн барилга байгууламжийн төсөл биш бөгөөд хотын тогтвортой хөгжлийн бодлогын илэрхийлэл юм Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 77 УДААГИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЖ, 31 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ӨНӨӨДРӨӨС ОФИЦЕРУУДЫН ОРДНООС БОТАНИКИЙН АВТОБУСНЫ АВТО ЗАМЫН 1-Р ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛНӨ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Дэлхийн ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна Өчигдөр