БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Автомашины дундаж хурдыг 26% нэмэгдүүлэхэд агаарын бохирдол 17.8% буурна


Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх гэр хороолол, автомашин, дулааны цахилгаан станцаас үүсэж байна. 

Тодруулбал, агаарын бохирдлын 44.2 хувийгб дулааны цахилгаан станц, 31 хувийг гэр хороолол, 16.1 хувийг автомашин, 8.7 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлдэг.
Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад тооцвол, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарын бохирдлын дийлэнхийг бүрдүүлж буй гэр хорооллын утааг бууруулахад тэр хэмжээгээр бохирдол буурна хэмээн тооцож, хатуу түлшний хувьд хамгийн цэвэр түлш гэх хагас коксон шахмал түлш, хийн түлш, дулаалга, орон сууцжуулах зэргээр бодлогын арга хэмжээнүүд авч байна. Гэсэн хэдий ч агаар бохирдуулагч бодисын нэг нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1 хувь, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлдэг учир агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын утааг бууруулах, орон сууцжуулах төслүүд зайлшгүй чухал. 
Дараагийн ээлжид автомашины утааг бууруулах нь зүйтэйг судалгаанаас харж болно. 

Учир нь агаар бохирдуулагч тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашины утаа эзэлдэг байна. Ядаж байтал Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 74.19 хувь нь буюу 594 мянган тээврийн хэрэгсэл нь 10-аас дээш жилийн насжилттай юм. 10-аас дээш жил явсан машин бага хурдтай хөдөлгөөнд оролцоход, түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их ялгардаг байна. Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай. 
Мөн авто замаас үүдэлтэй дуу чимээний бохирдол их байгааг ДЭМБ-аас тодорхойлжээ. Дуу чимээний бохирдлын хүлцэх хэмжээг 60 дб хэмээн тогтоосон бол Улаанбаатар хотын дундаж дуу чимээ 75.1 дб буюу 15 дб-ээр их байна. Судалгаагаар автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдол 17.8 хувь буурах боломжтойг дүгнэжээ. 
Хамгийн харамсалтай баримт бол агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24 хувийг бүрдүүлдэг. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын болон автомашины утааг бууруулахад бодлогын арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна 2 цагийн өмнө
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 4 цагийн өмнө
Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна 5 цагийн өмнө
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу Өчигдөр
УИХ дахь АН-ын гишүүд ажлаа хий Өчигдөр
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина Өчигдөр
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Өчигдөр
Засгийн гарын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд Өчигдөр
УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов дараалал Өчигдөр
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 85 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ Өчигдөр
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ Өчигдөр
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно Өчигдөр
С.Баяр: Бидний засах ёстой том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал Өчигдөр
С.Баяр: Бидний засах ёстой том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал Өчигдөр
Cү.Батболдын ЗГ 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан" Өчигдөр
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ 2025/12/12
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ 2025/12/12
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ 2025/12/12