БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо

Г.Оюунтуяа
2025/11/17

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас “SME Forum-2025” хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай хууль, эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын чиглэлүүдийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр талууд санал солилцлоо. Тус форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, нийслэлийн Засаг даргын Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх О.Оргил, НЖДҮҮДТ НӨҮГ-ын дарга Д.Ундармаа, Гэр бүл, хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын ахлах шинжээч Г.Наранбаяр болон МХАҮТ, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгчид, нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ-ийн төвийн удирдлага, албан хаагчид, ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 120 орчим хүн оролцсон юм.

Форум гурван хэсэгтэй зохион байгуулагдав.

Нэгдүгээр хэсэгт НЖДҮҮДТ болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа.

Хоёрдугаар хэсэгт нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчид төрийн байгууллагын төлөөлөлтэй санал хүсэлтээ солилцож, хэрэгцээ, тулгамдсан асуудлынхаа талаар асуулт асууж, мэргэжлийн зөвлөгөө авсан.

Гуравдугаар хэсэгт Монгол–Америкийн бизнес эрхлэгчдийн Очир төв ЖДҮ эрхлэгчдэд АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломж, шаардлагатай алхмуудын талаар мэдээлэл өгч, мөн Худалдаа хөгжлийн банкнаас ЖДҮ-ийн зээл болон бусад дэмжлэгийн талаарх танилцуулга хийв.

Форумын үр дүнд ЖДҮ эрхлэгчдээс гарсан санал хүсэлтийг бодлогын түвшинд тусган, ирэх оны ажлын төлөвлөгөөнд багтаахаар болов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“UG Expo” төвд Имартын шинэ салбар нээгдэнэ 5 минутын өмнө
Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна 8 минутын өмнө
БОУАӨЯ-ны саналын дагуу Тэнгис-Шишгэдийн хамгаалалтын бүс дэх ашиглалтын лицензийг цуцаллаа 1 цагийн өмнө
Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна 3 цагийн өмнө
Хувийн сургуулиуд ил тод мэдээлдэг болж, нэмэлт төлбөр хандив авахыг хориглоно 3 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 ХУВИАС ХЭТРҮҮЛЭХГҮЙ 4 цагийн өмнө
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 6 цагийн өмнө
Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо 23 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв Өчигдөр
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ, АСУУДАЛД ҮЗЭМЖЭЭР ХАНДСАН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА Өчигдөр
​Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ Өчигдөр
Жүжигчний карьер нь тасралтгүй өсөж буй Byeon Woo-seok Өчигдөр
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын архивын өдөр тохиож байна Өчигдөр
Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатжээ Өчигдөр