БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Баяр: 102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгоно

Г.Оюунтуяа
2025/10/16

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар 102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд олгох урамшуулал, Хайлаастын уулзварыг дахин инженерчлэх төлөвлөгөө, Улаанбаатар хотын хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээ, осол бууруулах инженерийн шийдлийг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ авах талаар хэлэлцлээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоол батлагдсаны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх, 102 аппликэйшнийг хэрэглэхэд хялбар болгохыг НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгосон билээ. Энэ хүрээнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа ажлын хэсгийн гишүүдэд мэдээллээ. Түүний танилцуулсан урамшуулал олгох схемийн дагуу иргэн илгээгээд, баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-20 хувийн урамшуулал авах юм. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгоно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өнөө шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж цасан шуурга шуурна 15 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 15 цагийн өмнө
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА 16 цагийн өмнө
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ 16 цагийн өмнө
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна 16 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв 17 цагийн өмнө
Ч.Номин: Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастаж тавьсан цаас санхүүгийн баримт биш! 17 цагийн өмнө
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэйчүүд байна 19 цагийн өмнө
Хонио хариулж яваад төөрсөн өсвөр насны хүүг эрлийн ажиллагаа зохион байгуулж олжээ 23 цагийн өмнө
Агаар бохирдуулагч бодисууд 2024 оны мөн үеэс 22-80 хувиар буурчээ 23 цагийн өмнө
Улаанбаатар хот орчмоор цас орж, шуурна 23 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2025” эрдэм шинжилгээний хурал болно 23 цагийн өмнө
МИАТ-ын нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр
Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохир усны шугам хоолойг цэвэрлэнэ Өчигдөр
ТООГ НЬ ХАССАН Ч САНХҮҮЖИЛТИЙГ НЬ НЭМСЭН ТӨСӨВ Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙНА Өчигдөр
Б.Сумъяа: Шүгэл биш Бүрээ үлээвэл ямар вэ Өчигдөр
Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ Өчигдөр
Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ Өчигдөр
​Гадаа тоглож байсан хүүхдүүдийг гэртээ аваачиж, бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэргийг шалгаж байна Өчигдөр