БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо

Г.Оюунтуяа
2025/09/15

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны түүхт 35 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2025.09.15) Улсын Их Хурлын үе үеийн дарга нар, Тамгын газрын удирдлагуудын төлөөлөл “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалтад оролцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орчин цагийн парламентат ёс төлөвшин хөгжсөний түүхт ойн мэндчилгээг дэвшүүлээд, 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар хуралдаанаа хийснээр төрт ёсны түүхэн замналд нэгэн шинэ хуудас нээгдсэнийг цохон тэмдэглэлээ. Тэрбээр, олон намын төлөөлөл бүхий парламентын засаглал нь Монголчуудын ирээдүйн хөгжил дэвшлийн зүг чиг гарцаагүй мөн гэдгийг Улсын Бага Хурал бодитоор нотлон харуулсныг, түүхэн үйл хэргийн хамт онцоллоо. Түүнчлэн, эрх зүйт төрийг төлөвшүүлж, парламентат ёсыг бэхжүүлэхэд үе үеийн Улсын Их Хурал, түүний Тамгын газар түүхэн үүргээ гүйцэтгэсэн төдийгүй төрийн бодлогын залгамж чанар, институтийн хөгжлийн хүртээмжтэй байдлыг чухалчилсаар ирснийг тодотгов. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш үе үеийн Улсын Их Хурал бодлого зорилтынхоо хүрээнд тухайн цаг үедээ тэргүүн эрэмбийн шийдлүүдийг гаргаж байсныг дурдаад, Улсын Бага Хурлаас эхтэй өв соёл, дэг ёс, туршлага сургамжийг уламжлан авч, үргэлжлүүлэн хөгжүүлсээр өдгөө ес дэх удаагийн парламент ард түмнийхээ элч төлөөллийн эрхэм үүргээ хэрэгжүүлж байгааг хэллээ. Тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд төлөөллийн чадамжийг нэмэгдүүлсэн, таван нам эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй энэ удаагийн парламент уламжлал, шинэчлэлийг хослуулан хадгалж, ардчилсан институтийн хөгжил, сонгодог парламентын ёсыг улам бүр бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгааг УИХ-ын дарга онцлов. Энэ ташрамд тэрбээр, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжилтийг хянан шалгах ажилд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, институцийн хөгжил, эрх зүйн үндсийг тогтоох, хэрэгжүүлэх нөр их ажилд үе үеийн Тамгын газар, түүний удирдлага, албан хаагчдын оруулсан хувь нэмэр асар их хэмээн тэмдэглэв.

“Хуралдай” зөвлөлдөх танхимын өнөөдрийн уулзалтаар Улсын Их Хурлаас баталсан стратеги төлөвлөгөөний зорилтууд, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх зарим хууль тогтоомжууд, төсвийн хэлэлцүүлгийн шинэ дэг, татварын реформын цогц хэрэгжилт зэргээр нээлттэй санал солилцлоо. Үе үеийн парламентын тэргүүн нар уулзалтын үеэр цаг үеийн өөрчлөлт, хэрэгцээ шаардлагыг бодлого, шийдвэртээ тусгах, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хууль тогтоох үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар болон нийгэмд шударга ёс, ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Уулзалтад оролцогчид бага ард түмэн гэгддэг парламентын залгамж чанар нэн чухал гэдэгтэй санал нэгдэхийн зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагааг илүү төгөлдөржүүлэхэд харилцан туршлага, сургамжаа хуваалцаж, нээлттэй зөвлшилцөж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн уулзалтад парламентын тэргүүнээр ажиллаж байсан Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он), Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он), С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он), Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он), Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он), Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он), З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он), М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он), Г.Занданшатар (Улсын Их Хурлын дарга 2019-2024 он) нар болон үе үеийн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын төлөөлөл оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ 2 цагийн өмнө
Хүрэн баавгай агнасан иргэнийг 5.4 сая төгрөгөөр торгожээ 3 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАН ИРГЭДИЙГ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ИЖ БҮРЭН ХАНГУУЛАХАД ЧИГЛЭНЭ 4 цагийн өмнө
Бүлэг мансуурагчдад ял шийтгэлээ 5 цагийн өмнө
Нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаалаас үүдэлтэй МАРТЫН 8 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭДЭЭ СУРРОН ХУДАЛДАН АВЧ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА 8 цагийн өмнө
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурчээ 9 цагийн өмнө
Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ 10 цагийн өмнө
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ Өчигдөр
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ Өчигдөр
Н.Номтойбаяр: "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжихгүй Өчигдөр
Маргаашаас ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт эхэлнэ Өчигдөр
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо 2026/03/04
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/03/04
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна 2026/03/04
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна 2026/03/03
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2026/03/03