БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Байнгын хорооны дарга Б.Баярбаатар ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны төлөөлөгчидтэй уулзав

С.Жамъяаннацаг
2025/06/18

Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Ардчилсан засаглал ба жендэрийн хэлтсийн дарга Юлия Нетесова тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр /2025.06.18/ уулзлаа.

Байнгын хорооны дарга Б.Баярбаатар уулзалтын эхэнд УИХ-д суудалтай таван намын хүрээнд парламентын болон улс төрийн намын шударга байдал сэдвээр зохион байгуулсан хоёр өдрийн хэлэлцүүлэгт оролцож, туршлагаа хуваалцсанд талархаж буйгаа илэрхийллээ. 2025 он улс төрийн намуудын хувьд онцгойлон үүрэг хүлээсэн жил гэдгийг тодотгоод, шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намууд их хурлаа хуралдуулж, хуульд нийцүүлэн дүрмээ шинэчлэх ёстойг тэмдэглэсэн юм. Энэхүү хуульд заасны дагуу анх удаа улс төрийн намуудын үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэлт зохицуулалт хэрэгжинэ хэмээгээд, энэ нь намуудын төлөвшилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр 2023 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан түүхийг танилцуулж, УИХ-ын гишүүдтэй хамтран Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Мэдээж хуулийн төслийг амжилттай боловсруулан батлуулахад судалгаанаас гадна ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны мэргэжилтнүүдийн зөвөлгөө чухал үүрэгтэй гэдгийг онцолсон.

ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Ардчилсан засаглал ба жендэрийн хэлтсийн дарга Юлия Нетесова, Хоёр өдрийн турш парламентын болон улс төрийн намын шударга байдлын талаар хэлэлцсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Ёс зүй, дэгийн байнгын хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн удирдлагад талархал илэрхийлээд, хэлэлцүүлэг улс төр, захиргаа, судалгаа, зохион байгуулалтын хувьд өндөр түвшинд болж өнгөрснийг онцолсон юм.

Хатагтай Юлия Нетесова, ардчиллын түүхэн амжилт, алдааг судлах маш том орон зай байгааг дурдаад, зорилго, төлөвлөгөө, амлалт гээд бүх зүйл нь тодорхой парламенттай хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв.

Хоёр өдрийн хэлэлцүүлгийн арга хэмжээ эрч хүчтэй, санаачилгатай байсан хэмээгээд, хэлэлцүүлэгт оролцогчид тодорой дүрэм журамд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсныг тодотгосон.

Уулзалтын үеэр судалгаа хийх, туршлага солилцох, улс төрийн намыг зөв төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлыг бууруулах, нээлттэй байдал, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан үзэж, түрүү их насны галаар зочлов 2025/07/12
Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ 2025/07/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо 2025/07/12
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДАД ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА 2025/07/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2025/07/11
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 2025/07/09
Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орно 2025/07/09
Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана 2025/07/09
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025/07/09
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо 2025/07/09
Ч.Лодойсамбуу: 2026 онд татвар, НДШ-тэй холбоотой сайн мэдээ монголчуудад хүрэхээргүй болж байна 2025/07/09
Н.Мөнхнасан: Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгаа төрөлжүүлэхгүй л бол эдийн засгийн дархлаагаа алдаж байна 2025/07/09
Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ 2025/07/09
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр богино чиглэлдээ үнэ төлбөргүй үйлчилнэ 2025/07/09
Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 2025/07/09
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 2025/07/09
YOUNG MO’G: Эхнэртээ зориулж дууны маань клипэнд Мичи тоглосон 2025/07/09
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 2025/07/09
ХӨСҮТ-ийн ТУТ-ын багийн хурлыг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өргөтгөн хийлээ 2025/07/09
Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа 2025/07/09