БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Орхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ

Г.Оюунтуяа
2025/05/20

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээж, Хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, хүртээмжтэй мэдээлэх, иргэд өөрсдийн сонгосон хууль тогтоогчтойгоо олон талт сувгаар холбогдох нөхцөлийг сайжруулж, дэвшилтэт арга, хэрэгсэл ашиглах зэрэг заалтуудыг тусгасан. Энэ хүрээнд иргэд, парламент хооронд мэдээллийн гүүр болж, үр дүнтэй эргэх холбоог бэхжүүлэх зорилгоор 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг үе шаттайгаар нээж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна. 

Тодруулбал, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгээр  2023 оноос эхлэн Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул, Говьсүмбэр, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг байгуулсан бол өнгөрсөн онд Орхон аймагт нээсэн уг төвийн үйл ажиллагааг ийнхүү албажуулж, хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж буй нь энэ юм. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Орхон аймаг дахь Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасны дагуу төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй бөгөөд шууд оролцооны олон хэлбэрүүдийн нэг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулж буй энэхүү Хууль тогтоомж сурталчлах төв гэдгийг тодотгов. Өөрөөр хэлбэл төвийн үйл ажиллагаа нь боловсруулж буй болон өргөн баригдсан хуулийн төслүүдэд иргэд саналаа өгөх, нийтийн санал асуулга, хэлэлцүүлэгт оролцох, тухайлсан асуудлаар өргөдөл, хүсэлт илгээх зэрэг ард түмний засаглах эрхийг олон талт хэлбэрээр хангахад чиглэж буйг дурдлаа. 


Түүнчлэн парламентаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулах, бодит хэрэгжилтэд тэдний санал, санаачилгыг тусгахаас гадна УИХ-ын хянан, шалгах үйл ажиллагааг өргөжүүлж, дэмжлэг үзүүлэхэд орон нутаг дахь Хууль тогтоомж сурталчлах төвүүд онцлох хувь нэмэртэйг хэллээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, төвийн үйл ажиллагааг хүртээмжтэй, бүтээлч байдлаар хэвшүүлж, аймгийн ИТХ-аас гарсан тогтоол, шийдвэрийг сурталчлан таниулах, улмаар иргэдэд хууль эрх зүйн боловсрол олгох, бодит мэдээлэлд суурилсан тэгш оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. 


Цаашид төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлж, хамтран ажиллахаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм. Парламентын засаглалтай улс орнуудын дэвшилтэт практикаас харахад энэ чиглэлийн мэдээллийн төвийг хүртээмжтэй хэлбэрээр ажиллуулж, иргэд өөрийн сонгосон хууль тогтоогчтойгоо холбогдох, санал хүсэлтээ уламжлах, бодлого, шийдвэрт дуу хоолойгоо тусгах боломжийг бүрдүүлснээр Улсын Их Хурлын анхдагч нэгж болж, үйл ажиллагаа нь өргөжин тэлдэг жишиг бий хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголын барилгачдын холбоодтой зөвшилцөх ажил үргэлжилж байна 19 цагийн өмнө
MGL-ИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ ТУЛААН БОЛНО 19 цагийн өмнө
"ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ 20 цагийн өмнө
ЧАНСААГААР ТЭРГҮҮЛСЭН 8 БӨХӨД БАТЛАМЖ, МӨНГӨН ШАГНАЛ ГАРДУУЛНА 21 цагийн өмнө
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 22 цагийн өмнө
Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно 23 цагийн өмнө
Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, Финланд улсын жишгээр авто зам тавина 23 цагийн өмнө
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн хэрэг бүртгэгджээ Өчигдөр
С.Баярбилэг: Байт харвааны 18 морийг хулгайлж, төхөөрсөн хэрэгт дөрвөн этгээдийг шалгаж байна Өчигдөр
Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авчээ Өчигдөр
Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдов Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ Өчигдөр
Энэтхэгийн тэнгэрт эмгэнэл болов: Лондонг зорьсон 242 зорчигчтой онгоц хөөрөөд удалгүй осолджээ Өчигдөр
​П.Ганзориг: ААН-ын улсад төлөх татварын өр гурав дахин өссөн 2021 онд 1.2 их наяд байсан бол 2024 онд 3.6 их наяд болсон Өчигдөр
Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын санхүүжилт тийм ч бага биш дөрөв дахин нэмсэн Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАМЖ НЭМЭГДЭЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдорж: Ахмадууд намайг дэмждэг тийм учраас ахмадуудтайгаа нийлж жагсана Өчигдөр
Тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрээд байна Өчигдөр