БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Бат-Ялалт болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбооныхон нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулсан гэв

Г.Оюунтуяа
2025/05/20

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн байдаг. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 1700 гаруй ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1300 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн байна. Үлдсэн 400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг үе шаттай хийх юм байна.
ТҮЦ нүүлгэсэнтэй холбогдуулан НЗДТГ-аас худалдаа эрхлэгчидтэй уулзаж, зах, худалдааны төвд талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгожээ. Тодруулбал, нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд 1600 гаруй ажлын байрны санал тавьжээ. Гэвч ТҮЦ эрхлэгчид уг саналыг хүлээж авахаас татгалзаад байгаа гэнэ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс шинэ ТҮЦ-үүдийг нийтийн эзэмшлийн гудамжид дахин байршуулаад байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Энэ талаар дүүргүүдийн менежрүүдээс тодруулахад “Дүүгийн Тамгын газрууд ТҮЦ байршуулах зөвшөөрөл хэнд ч өгөөгүй. Хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалт болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбооныхон нийтийн эзэмшлийн гудамж талбайд ТҮЦ зөвшөөрөлгүй байршуулсан гэдэг эхний мэдээлэл байна. Холбогдох байгууллага шалгалт эхлүүлсэн” гэв.
Дээрх үйл явцтай зэрэгцэн НЗДТГ-аас ТҮЦ-ний стандартыг дахин шинэчилж, тухайн стандартад нийцсэн ТҮЦ-үүдийг байршуулж байна гэдэг шүүмжлэл мөн өрнөв. Энэ талаар НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Г.Баярцэцэгээс тодруулахад “Зөвшөөрөлгүй дахин байршуулсан ТҮЦ-үүдийг өнөө шөнө буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөлнө. ТҮЦ-ийн стандартыг шинэчилж, дахин байршуулна гэдэг худлаа мэдээлэл. Хотын зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган болон дугуйн замын хүртээмжийг нэмж, стандартыг сайжруулах ажил эхлүүлсэн. Тиймээс чөлөөлсөн талбайд дахин нэг ч ТҮЦ байрлуулахгүй. ТҮЦ-т худалдаа эрхлэгчдийг ажлын байртай болгох уулзалт, хэлэлцээрүүд үргэлжилж байгаа. Номын худалдаа эрхлэгчдийг Арслантай гүүрний хойд талын төвлөрсөн цэгт оруулсан, зарим ТҮЦ-т худалдаа хийдэг хүмүүсийг өөр ажилд зуучилсан” гэлээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭМДЕГ-ын "Хэрэглэгчтэй харилцах төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа 2025/12/05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/12/05
Г.ЗАНДАНШАТАР: “ТАНИЛЫН БАРАА”, “ОНЦГОЙ ШУГАМ” ГЭХ АВЛИГА СУУРЬТАЙ, АРЫН ХААЛГАНЫ ҮЙЛДЛЭЭ ТАСЛАН ЗОГСОО 2025/12/05
18 САРААР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВСАН АХМАДУУДЫН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР ХҮРТЭЛ СУНГАХААР ОЙЛГОЛЦЛОО 2025/12/05
Маргаашаас Тэрэлж, Скай ресорт руу нийтийн тээвэр үйлчилнэ 2025/12/05
Ирэх долоо хоногт 6–9 дүгээр ангийн хичээл цахимаар орно 2025/12/05
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа 2025/12/05
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 2025/12/05
ХӨВСГӨЛ НУУР, ТУУЛ, ОРХОН ГОЛД МӨС ЦӨМӨРСӨН ДУУДЛАГА ЗОНХИЛОН БҮРТГЭГДСЭН БАЙНА 2025/12/05
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно 2025/12/05
Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн салбар 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ 2025/12/05
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ 2025/12/05
ӨНӨӨДӨР: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно 2025/12/05
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 2025/12/04
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна 2025/12/04
Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнажээ 2025/12/04
Тагнуулынхан ​400 орчим тэрбум төгрөг эргэлдүүлсэн мөрийтэй тоглоомчдыг шалгаж байна 2025/12/04
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна 2025/12/04
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна 2025/12/04
АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг "Олон овоот"-ын лицензийг хууль бусаар шилжүүлж 2.5 тэрбумын хахууль авчээ 2025/12/04